Wednesday, October 8, 2014

"103 настай, Ливерпүүлийн фанат эмээг баярлуулах аян явагдаж эхэллээ."

Ливерпүүл клубын үнэнч фанат өдгөө 103 настай, Bretty Musker гэх эмээг баярлуулах аян явагдаж эхэлжээ.
Тун удахгүй буюу 10-р сарын 24-нд 104 насыг зооглох Bretty эмээ нь өөрийн асран хамгаалагчдынхаа нэгт : " Энэ удаагийн төрсөн өдрөөрөө би ямар нэгэн баярын мэндчилгээ авахгүй байхдаа. Яагаад гэвэл миний бүх найзууд бурхан болсон." гэж хэлжээ.
Үүнийг сонссон асран хамгаалагчдынх нь нэг болох Lorraine Marshall нь хөөрхий эмээд урам зориг хайрлах зорилгоор Facebook хуудас болон групп шинээр үүсгэсэн нь 16,000 гаруй удаа share хийгджээ. Яг одоогоор асран хамгаалагчийн гэрт эмээд зориулсан 4000 гаруй төрсөн өдрийн мэндчилгээтэй ил захидал ирээд байгаа юм байна.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэндчилгээнүүдийг 10-р сарын 24-нд Bretty эмээд хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй асран хамгаалагч Lorraine Marshal эмээгийн талаар дараах зүйлийг ярьсан байна.
Lorraine Marshal : " Би хөлбөмбөгт дургүй л дээ. Гэхдээ тэр бол Ливерпүүлийн үнэнч фанат. Тэр бүхий л тоглолтыг нь үздэг. Бүр сая болж өнгөрсөн Дэлхийн аваргын бүх тоглолтыг үзсэн шүү. Тэр бол хөлбөмбөгийн жинхэнэ хорхойтон бас их дур булаам эмэгтэй. Тэр өөрийн төрөлх хот Ливерпүүлдээ хайртай. Би түүнээс төрсөн өдрөөрөө юу авахыг хүсч байна гэж асуухад : " Зүгээр л ил захидал, би ил захидалд дуртай." гэсэн. Одоо тэр төрсөн өдрөөрөө энэ бүх картаа хараад гайхах байхдаа " хэмээн ярьжээ.

No comments:

Post a Comment

Татах

© Topmedee All rights reserved | Theme Designed by Seo Blogger Templates Published.. Blogger Templates