Wednesday, October 8, 2014

"РОНАЛДО бол ТАМИРЧИН, харин МЕССИ бол БУРХАН."

Сүүлийн 6 жилийн Дэлхийн шилдэг буюу Ballon d'Or-ийг 4:2-оор нь хуваан авчихаад байгаа Барселона болон Реал Мадридын супер одод болох Кристиано Роналдо, Лионель Месси нарын ХЭН НЬ ИЛҮҮ ВЭ, гэх харьцуулалт хаа сайгүй гардаг. Харин энэ талаарх харьцуулалтанд Атлетико Мадрид клубын хагас хамгаалагч Коке өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Хэн нь илүү вэ, гэхэд Коке : " Мессиг барих маш хэцүү. Би үргэлж л түүнийг багтаа байлгахыг хүснэ. Ронолдог ч ялгаагүй л дээ. Гэхдээ би Месси гэж хэлнэ. Учир нь Роналдо бол тамирчин, харин Месси бол бурхан шүү дээ." хэмээн хариулжээ.
Өнгөрсөн зуны наймааны цонхоор Барса болон Ман Юнайтедийн анхааралд өртөөд байсан Испани хагас хамгаалагч Коке энэ талаараа : " Намайг сонирхсон Барса болон бусад багуудад би талархал илэрхийлэх ёстой. Гэхдээ би Атлетикод аз жаргалтай байгаа." гэсэн байна.

No comments:

Post a Comment

Татах

© Topmedee All rights reserved | Theme Designed by Seo Blogger Templates Published.. Blogger Templates